Showing posts with label Онигоо. Show all posts
Showing posts with label Онигоо. Show all posts

Wednesday, September 30, 2015

Зээл

Нэг залуу банкнаас ганцхан сая төгрөгийн зээл хүсэв. Банк мэдээж барьцаа шаардаж. Залуу "Лексус 570"-аа барьцаанд тавья гээд үлдээв. Банкны ажилтнуудын нүд оройдоо гарсан ч, барьцааг хүлээж авч гараашдаа найдвартай хадгалав гэнэ. Сарын дараа залуу ирээд сая төгрөгөө, дээр нь нэмээд, хүү болох 30 мянган төгрөгийг тушаав. Банкны ажилтнууд гайхсан хэвээр л. Тэсгэлгүй яриа өдөв:
-Ганцхан сая төгрөгийн барьцаанд ийм том юм үлдээдэг. Чи нэг бол хэнэггүй чинь дэндсэн, нэг бол жаахан... юу... байх аа гэв. Залуу:
-Би европоор аялал хийгээд ирлээ. Машинаа хотын төвийн дулаан гараашд үлдээе гэхээр 450 мянган төгрөгний төлбөр төлөх болчихоод. Тэгээд л танай банкинд хандсан юм л даа. Гучхан мянгаар машиныг минь бүрэн бүтэн хадгалж өгсөн та бүгддээ баярлалаа гэсэн гэнэ.
За тэгэхээр ийш тийшээ явахаар бол машинаа үнэтэй гараашд үлдээх хэрэггүй юм байна шүү, эрчүүд ээ.

Monday, May 20, 2013

Онигоо

-Аав аа, түлхүүрээ өгөөч. 20 мянган долларын үнэтэй машинаар чинь найзууддаа гангарах гэсэн юм.
-Май 400 төгрөг.
-Яах гэж?
-50 мянган долларын үнэтэй автобусаар гангар.
 
Нарийн харамчаараа өөрийн сумандаа байтугай зэргэлдээ гурван суманд зартай "Нарийн" Нямаа гуай үхэх гэж байна гэнэ.
-Хань минь чи миний дэргэд байна уу?
-Байна.
-Хүүхдүүд?
-Хүүхдүүд бүгдээрээ дэргэд чинь зогсож байна.
-Ач зээ, ах дүү нар минь ирсэн үү?
-Ирсээн. Бүгд энд байна.
-Тийм бол цаад гал тогооны гэрлээ унтраагаач! Тог гүйгээд байна!
 
Худалдааны зөвлөх үйлчлүүлэгчийг ятгаж байна:
-Танай хажуугийн дэлгүүрт арай хямдхан оффис ширээ байгаа юм биш үү?
-Үгүй ээ. Манайх жинхэнэ оффис ширээ!
-Жинхэнэ гэхээрээ яадаг юм?
-Хоёр хүнийг даадаг.
-Аан..?!
-Захирал нарийн бичиг хоёрыг..!
 

Thursday, May 9, 2013

Онигоо бас хошигнол

Сонгуулийн сурталчилгаа хаах хугацаа дөхөв. Бат-Эрдэнэ аварга сурталчилгаа явуулахгүй чимээгүй суугаад л байх юм гэнэ.
-Яагаад чимээгүй суугаад байна аа, аварга аа?
-Элбэгдоржийн ядрахыг хүлээж байна аа.


-Чамд мөрөөдөл бий юу?
-Архинаас гарахыг л мөрөөддөг.
-Тэгээд гараач дээ!
-Гарчихвал би мөрөөдөлгүй яаж амьдрах юм бэ?


Далайн эргийн наран шарлагын газрын аврагч залуугаас сэтгүүлч ярилцлага авч байна.
-Таны ажлын хамгийн осолтой тал юу вэ?
-Хамгийн осолтой ажил бол живсэн эрчүүдийг аврах.
-Хүнд болохоор тэр үү?
-Үгүй ээ. Хиймэл амьсгаа хийх л аюултай.
-Аан..?!
-Эрчүүд сэргэмэгцээ хиймэл амьсгаа хийж буй аврагчийг озож байна гэж ойлгодог. Тэгээд л шууд "Зэвүүн гомо, зайл!" гэж харааж, зоддог.


Өглөө сэрмэгц чи санагддаг. Өдөржингөө чиний тухай бодол толгойноос салдаггүй. Шөнө унтахдаа ч чамайг бодоостой.
Гуйя, новш оо! Мөнгийг минь буцааж өгөөч!
 
 

Thursday, April 25, 2013

Оюутан охид хэнийг хүлээдэг вэ?

-Хэрвээ та манайд ажилд орвол царайлаг хөөрхөн оюутан охид таныг тэсэн ядан хүлээдэг болно! Бороотойд ч, цастайд ч хүлээнэ. Ирэхийг чинь хараад өмнөөс чинь гүйнэ. Орхиод явах гэвэл араас чинь гүйлдэнэ!
-Паах! Үнэн биз?
-Үнэн байлгүй яах вэ!
-Зөвшөөрлөө! Би ямар ажил хийх вэ?
-Автобусны жолооч.


Монгол жуулчид Тайландад очсон оройгоо зад найрлав. Сүүлдээ зодолдож ширээ сандал хэмхчээд эхэлсэн тул зочид буудлын хамгаалалтынхан ирж арайхийж унтуулав. Тас үсрээд, нам унтацгаасан болохоор шөнө цунами болохыг мэдсэнгүй. Өглөө нэг нь сэрж өндийв.
-Пээ! Ингэтлээ зодолдсон гэж үү?
Босоод гарах гэтэл хаалга байсангүй. Сандал ширээ, ор буйдан бүгд будаа.
-Яана аа. Ийм их юмыг төлөхөд бидний мөнгө хүрдэг л байгаа даа?
Өнөөх эр хонгил руу гартал зочид буудлын зүүн жигүүр тэр чигтээ нуржээ.

-Өө зө! Бүр буудал нураачихаж! Бид өнгөрч. Харийн шоронд хатжээ!

Tuesday, April 23, 2013

Онигоо

Усан онгоц живж, бүх зорчигч айдас хүйдэст автжээ. Ядахад нэг ч аврах завь байхгүй. Ахмад руу туслах нь ирээд,
-Лондоны биржийг сүйрлээс аварсан диллер манай хөлөг дээр байгаа. Биднийг бас аварчих юм биш биз? гэв. Ахмад диллерийг дуудуулав.
-Интернэт байвал би таныг аварч чадна!
Диллерийн энэ үгийг сонсоод ахмад бараг л дэвхцэх нь холгүй баярлав.
-Бурханы минь аврал! Интернэт байгаа ш дээ!
-Тийм бол хөлгийг чинь бушуухан зараад өгье!



Бумбагар хөөрхөн цээжтэй бүсгүй гудамжаар алхаж байтал нэг залуу араас нь гүйж ирэв.
-Хөхнөөсөө нэг үнсүүлээч?
-Зайл цаашаа!
-Таван зуун мянгыг өгье.
-Битгий горьд!
-Таван сая төгрөг өгье. Хэнд ч гэсэн мөнгө хэрэгтэй л биз дээ?
Бүсгүйн алхаа удаашрав.
-Ммм... за за.
Бүсгүй хөхөө гаргаад бараг л таван минут хүлээв. Залуу ангайгаад л хараад л байх юм гэнэ.
-Хурдлаач ээ!
-Мөнгө алга аа. Харах л гэсэн юм.

Sunday, April 14, 2013

Онигоо

7Б ангийн хөвгүүд 7А ангийн охидод "Үдэш болзъё. Үнсэлцье!" гэж захиа бичив. 
Хариу: "Үнсэлцэхээс хэтрэхгүй юм бол 1А-гийн охидод захиа бич!"

Thursday, March 21, 2013

Онигоо

Телевизээр:
-Тэмүүлэл амжилтын эх гэсэн чинь, манай найзын таван настай хүү:
-Тэмүүлэн эгч Амжилт гэдэг маамуу гаргасан юм уу? гэж асуусан гэнэ.


Өөр нэг найзынд болсон явдал. Кино үзэж байтал секс эхэлж гэнэ. Аав нь бушуухан сувгаа сольсон чинь, зургаан настай охин нь:
-Өглөө давталтыг нь үзчих юм чинь! гэсэн гэнэ.


Америк эр:
-АНУ дэлхийн хамгийн баян орон! гэж дахин дахин онгироод байжээ.
Монгол өвгөн түүн рүү харж жуумайгаад,
-Аргагүй дээ, хүү минь. Европод мөнгө идээд оргож очсон парламентийн гишүүд, ня-бо, нярав нар танай улсыг байгуулсан юм чинь! гэж дуугүй болгожээ. 

Monday, March 11, 2013

Онигоо. Мэдлэг

Боловсролын яамны шалгуур:
-Оюутан ямар мэдлэг эзэмшсэн байх ёстой вэ?
-Бүгдийг мэдэж байх ёстой!
-Багш ямар мэдлэг эзэмшсэн байх вэ?
-Оюутны мэдэх ёстой зүйл ямар номонд байгааг.
-Харин доктор ямар мэдлэгтэй байх ёстой вэ?
-Тэр номнууд хаана байгааг мэдэх ёстой.
-Харин профессор?
-Доктор хаана байгааг мэдэх ёстой!

Monday, March 4, 2013

Онигоо

Ерөнхийлөгч үсээ засуулж байна. Үсчин нь:
-Сонгууль ойртлоо, яана даа? гээд л дахин дахин хэлээд байх юм гэнэ. Ерөнхийлөгч тэссэнгүй,
-Ядаргаатай юм аа! Наад үгээ ная давтлаа гэж уурлав. Үсчин:
-Энэ үгийг хэлэх тусам үс тань өрвөсхийтэл босоод л. Засахад эвтэйхэн болоод байна л даа гэжээ.

Wednesday, February 20, 2013

Онигоо. Халуухан бүсгүй.

Цэцэрлэгийн Болдоо америк кино үзжээ. Маргааш өглөө нь:  
-Чи халуухан бүсгүй мөн үү? гэж найз охиноосоо асуужээ. Тэгтэл Чимэгээ нилээн бодож байснаа,
-Тийм. Би аймаар халуун. Намайг горшоокноосоо босох бүрд уур гардаг юм гэжээ.

Tuesday, February 19, 2013

Онигоо. Гурван булдруу

Ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг хүү духан дээрээ гурван булдруутай хичээлдээ иржээ.
-Чи дахиад л сахилгагүйтээ юу?
-Үгүй ээ.
-Тийм бол дух чинь яачихаа вэ?
-Урьд шөнө хойд голын Дамба ах манайд ирж хоносон. Бид орондоо ороод гучаад минут болж байтал ээж: "Дорж оо, миний хүү унтсан уу?" гэж шивнэсэн. Би "Унтаагүй ээ" гэсэн чинь "Бушуу унтаач!" гээд духан дундуур түсхийлгэсэн. Дахиад гучин минут хэвтэж байтал дахиад л өнөөх асуулт. Би "Унтаж байна аа" гэчихсэн, дахиад л түс! Дахиад гучин минут хэвтлээ. Ээж дахиад л асууж байна. Би дуугараагүй. Тэгтэл Дамба ах: "За үзэцгээх үү?" гэж байна. Тэгэхээр нь би "DVD үзэх гэж байгаа юм уу?" гэж асуусан... 

Thursday, February 14, 2013

Онигоо

Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзаж байна. 
-Ерөнхий сайд аа, архины үнийг буулгах талаар яагаад бодлого явуулдаггүй юм бэ?
-Ард иргэдийг БАГА уугаасай л гэсэндээ манай засгийн газар архины үнэ өсөхийг зүгээр л хараад сууж байгаа хэмээн ихэд нухацтай хариулав. 
Арын эгнээнд сууж байсан сэтгүүлч гайхаж байснаа,
-Тийм бол, байрны үнийг өсөхийг зүгээр л хараад суугаад байгаа чинь ард түмнийг БАГА амьдраасай л гэсэндээ юу? гэж асуужээ. 


Tuesday, November 27, 2012

Афганд "болсон" онигоо

Манай хошууч, ахмад хоёр Афганистанд очиж, энхийг сахиулах үйлсэд бүтэн жил зүтгээд буцах гэж байж. Нутгийн ёс заншлыг гаргууд сайн мэддэг болсон нь мэдээж. Нэгэн өдөр уулын замаар явж байгаад гэр бүлийн хоёрыг хараад нүдээ бүлтэртэл гайхав. Эхнэр нь нөхрөөсөө арван алхам түрүүлээд, явж байснаар барахгүй, нөхөр нь хоёрын хоёр хүнд шуудайтай юм үүрээд, хөлсөө гоожуулан амьсгаадаж явах юм гэнэ. Тэсгэлгүй хошууч нь гэр бүлийн хоёр луу очоод, нөхрөөс нь асуув.
-Танай коран сударт чинь эхнэр нь нөхрийнхөө заавал ард нь явах ёстой гэж заасан байдаг биз дээ?
-Иш, хошууч минь. Коран судрыг бичиж байх үед минажүүлсэн талбай гэж байгаагүй юм шүү дээ.
-Энэ ч яахав ийм учиртай байж. ...Бас, ачааг эхнэр чинь үүрэх үүрэгтэй биз дээ?
-Хошууч минь, таны толгой ажилладаггүй юм уу? Мина тааралдвал хамаг эд хөрөнгө минь хайран болно биз дээ?

Sunday, May 13, 2012

Тэгээд хусаач дээ!

Вовкагийн багш, аятайхан эмэгтэй гэрт нь ирээд, эцэгт нь гомдол мэдүүлж байна гэнэ.
-Би танай хүүг сахилгагүйтээд байхаар нь загнах гэсэн чинь өмнөөс "Олон юм яриад байвал хусна шүү!" гэж заналхийллээ. Өдий жил багшлахдаа ийм муухай юм хэлж байгаа хүүхэд үзсэнгүй гэжээ. Аав нь толгой дохиод, цонх руу очиж, хашаанд тоглож буй Вовкаг дуудав. 
-Хөөе, Вовка! Чи багшийгаа хусна гэж амласан юм уу?
-Тэгсэн. 
-Тийм л юм бол гэртээ шалавхан орж ирээд хусаач дээ! Багш чинь ирчихээд чамайг хүлээгээд байна.

Амьтан судлалын хичээл орж байна гэнэ. Багш:
-Гэрийн даалгаварт өндгийг нь хараад, ямар шувууны үр төл болохыг нь тодорхойлж сурах даалгавар өгсөн. Одоо шалгана аа гэжээ. Эхлээд болжморын өндөг гаргаж ирэхэд, Вовка "Мэдэхгүй" гэж. Дараа нь хэрээний өндөг гаргахад бас л эцгийг нь тодорхойлж чадсангүй. Багш дэлбэртлээ уурлаад, 
-Чи хэний хүүхэд билээ? Эцгийнхээ нэрийг хэл. Дуудаж уулзана гэв. Вовка тэгтэл өмдөө тайлж боожгоогоо гаргаад, 
-Тийм л мундаг юм бол та миний төмсгийг хараад эцгийн нэрийг тодорхойлчих л доо гэжээ.   

Thursday, March 1, 2012

Стратегийн бэлэг

Юндэн Нансалмаатай дөнгөж танилцсан шинэ жилээрээ таван зуун мянган төгрөгийн үнэтэй, италийн нэхий дотортой цэвэр арьсан гутал бэлэглэв. Нансалмаа Юндэнд шууд л унав. Тэр шөнөө хүүхэдтэй болжээ. Дараагийн шинэ жилээр турк нэхий дээл бэлэглэв гэнэ. "Чи ч тэнгэрийн умдаг атгажээ" гэж ажлынх нь хүүхнүүд зэрэг дуу алдав. Ингээд тэр хоёр хуримаа хийжээ. Хуримын маргааш өглөө хэн нь хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх тухай маргалдаж гэнэ.
-Би чамд итали гутал бэлэглэсэн, турк нэхий авч өгсөн чи хүүхдээ хүргэ гэж Юндэн хэлжээ.
-Чи яагаад хүргэж болдоггүй юм гэж Нансалмаа уурлав.
-Би идэр есийн хүйтэнд чиний эхний шинэ жилээр бэлэглэсэн сахлын хөөсийг түрхээд, дараагийн шинэ жилээр бэлэглэсэн хятад зангиаг чинь зүүгээд явах хэрэг үү? гэж Юндэн асуужээ.

Thursday, February 2, 2012

Захидал "бичсэн" нь

Дамба гуайг гуравдугаар ангид байхад нь сургуулиас гаргасан юмсанж. Тэглээ гээд хотойсонгүй "Улсын сайн малчин" цолтой нэр төртэй сайхан аж төрж гэнэ. Хүүгээ улам илүү сайн сайхан яваг гээд бүр нэгдүгээр ангиас нь гаргажээ. Хүү нь малаа сайн өсгөж тэргүүний залуу малчдын зөвлөгөөнд оролцоод, дараа нь Тэрэлжид сар амрахаар болж нийслэлийг зорьжээ. Хүүд араас нь захидал ирж гэнэ. Цаасан дээр бааж буй нохой, эрүүн дээр гарсан яр, нусаа нийж буй хүн, араас нь зураас татаад "гэе!" гэж бичсэн байв. Хүү огт ойлгосонгүй. Зөвлөгөөнд цуг ирсэн, хоёр дээд сургууль дүүргэсэн сумын дарга ч захидлын учрыг олсонгүй гэнэ. Хүү мөчөөгөө өгсөнгүй хотоос гэрийнхэндээ хариу захидал илгээв. Таван хуруу сарвайсан гар, асч байгаа лаа, гүзээтэй тос зураад ард нь анхаарлын тэмдэг тавив. Аав ч ойлгосонгүй, ээж ч ойлгосонгүй. Тэр хот айлын хамгийн өндөр боловсролтой хүн болох долоо төгссөн хүү ч учрыг нь олсонгүй. Тэргүүний залуу малчин хотоос буцаж ирснээр хоёр тал "бичсэн" захидлынхаа учир ухааныг тайлбарлалцав. Аавын зурсан бааж буй нохой нь "ба" гэсэн үе, эрүүний яр нь "яр" гэсэн үе байж. Хүчтэй нийхэд "хүр-р-р" гэсэн чимээ гардаг учраас нусаа нийж буй хүнээр "хүр" гэсэн үеийг төлөөлүүлсэн юмсанж. Хүүгээсээ илүү өндөр боловсролтой, гуравдугаар ангид дэвшиж үзсэн хашир толгой юм хойно "гэе" гэдгийг бичиж дөнгөсөн хэрэг. Ингээд нийлүүлээд уншихаар "баяр хүргэе!" болох байж. Харин хүүгийн зурсан захидал нь "гар-лаа тос!" гэсэн бичиг байсан гэнэ.

Friday, January 13, 2012

Ажил

Хайртай хосууд ажил хийж байна. Бүсгүй нь баярлан орь дуу тавина. Хөрш нь хаалганд нь чихээ наагаад шимтэн чагнаж байна гэнэ.
-Аа-аа. Оо-оо! Өшөө хүчтэй. Аах..! Уу-аа. Ямар гоё юм бэ?! Дахиад жаахан хөдлөөд өг! Мм-мм. Яагаад зогсчихов оо?
-Би ядраад байна аа!
-Одоо ганцхан!
Хөрш энэ бүх яриаг чагнан бүсгүйгээс дутахгүй догдлон зогсоно. Яг л өөрөө өнөө юу хийж байгаа мэт бие нь хөлөрч, амьсгаа нь өндөрсжээ. Гэр дэх хоёрын ажил цааш үргэлжлэв. Гэхдээ энэ нь хөршийн бодож буй өнөөх ажил бус хосууд угаасан даавуугаа мушгиж байх ажээ.
-Ухайс даа. Оо-оо! Оо ее-ээ! Аа-аа. Өшөө хүчтэй! Бүр хүчтэй! Аа-аа-аа... Мм-мм-мм!
-Болсон уу?
-Болчихлоо. Миний хайр мундаг хүчтэй шүү. Чамдаа баярлалаа.
-Энэ сүүлчийн удаа шүү. Дахиад би ийм залхуутай, заваан ажил хийж чадахгүй!
-Юу гэнэ ээ? Би бүх хөнжил дэвсгэрийнхээ даавууг ганцаараа угааж байна. Чи ингээд мушгилцаад өгөхөд юу нь болохгүй байна аа?

Tuesday, December 27, 2011

Интернэт, Дамба-Очир хоёрын ач

Интернэтийн ач
Сууж байтал шарсан тахианы шүлс гоожим сайхан үнэр анхилна. Гэхдээ чи тахиагаа шарах гэж бус чанах гэж тавьснаа гэнэт санана.

Дамба-Очирын ач
Дамба-Очир гишүүний өрөө рүү залуухан загвар өмсөгч бүсгүй гүйн орж ирээд тэврэв. Сэтгэл догдлолоо барьж дийлэхгүй байгаа бололтой.
-Эрхэм гишүүн ээ, танд хязгааргүй их баярлалаа гэж хэллээ гэнэ. Гишүүн гайхаж байснаа асуув.
-
Юу билээ, та чинь манай тойргийн сонгогч билүү?
-Үгүй ээ. Өв залгамжлагч!
-Юу..?
-Баян хужаатай суугаад, хэзээ үхэх бол доо гэж шаналж байтал ашгүй таны тавьсан Лүнгийн замын цоорхой тус боллоо.

Thursday, November 3, 2011

Шинэ жилийн бэлэг

Буянгийн Жагаа Эрхүүд дөнгөж нэгдүгээр курсийн оюутан байх үе. Нэг удаа их өлсөв гэнэ. Өрөөнийхөө Баатар гэгч оюутныг дагуулаад дэмий л гудамжаар алхжээ. Тэгтэл таван давхрын цонхноос хиам өлгөчихсөн байна гэнэ. Жагаа "Чи авираад хиамыг аваад ир, би хүн харж байя" гэжээ. Баатар авирч яг хиаманд хүртэл цагдаа хүрч ирээд,
-Юу хийж байгаа юм бэ, хоёр новш оо? гэж асуув. Жагаа бодож байснаа,
-Бид хоёр шинэ жилийн бэлэг тарааж яваа юм аа гэж гэнэ.
-Юу хуцаад байна аа? Одоо чинь хавар шүү дээ! гэж цагдаа дүрсхийтэл уурлав. Жагаа тайван гэгч Баатар луугаа гэдийн хараад,
-Тээр шүү! Шинэ жил болоогүй гэж чамд хэлээд байгаагүй билүү. Хиамаа аваад буугаад ир, харьж өөрсдөө идье гэжээ.

Wednesday, August 31, 2011

Үнээ яагаад галзуурсан бэ?

Өвөрхангайд үхрийн галзуу өвчин гарчээ. Үхэрчин Дагдан гуайгаас сэтгүүлч бүсгүй асуув.
-Дагдан гуай. Яагаад зөвхөн үнээ галзуураад байна аа?
-Бух үнээн дээр жилд ганц удаа харайдгийг та мэдэх үү?
-Мэднэ.
-Үнээг өглөө, үдэш хоёр удаа саадгийг мэдэх үү?
-Мэднэ ээ... Гэхдээ, үнээ галзуурахад энэ ямар хамаа байна аа?
-Таны мөөмний толгойг нөхөр чинь өглөө ч оролдоод л, үдэш ч оролдоод л байдаг. Тэгсэн хэрнээ дээр чинь жилд ганц удаа гарвал та ч бас галзуурна аа даа?

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates