Monday, May 20, 2013

Онигоо

-Аав аа, түлхүүрээ өгөөч. 20 мянган долларын үнэтэй машинаар чинь найзууддаа гангарах гэсэн юм.
-Май 400 төгрөг.
-Яах гэж?
-50 мянган долларын үнэтэй автобусаар гангар.
 
Нарийн харамчаараа өөрийн сумандаа байтугай зэргэлдээ гурван суманд зартай "Нарийн" Нямаа гуай үхэх гэж байна гэнэ.
-Хань минь чи миний дэргэд байна уу?
-Байна.
-Хүүхдүүд?
-Хүүхдүүд бүгдээрээ дэргэд чинь зогсож байна.
-Ач зээ, ах дүү нар минь ирсэн үү?
-Ирсээн. Бүгд энд байна.
-Тийм бол цаад гал тогооны гэрлээ унтраагаач! Тог гүйгээд байна!
 
Худалдааны зөвлөх үйлчлүүлэгчийг ятгаж байна:
-Танай хажуугийн дэлгүүрт арай хямдхан оффис ширээ байгаа юм биш үү?
-Үгүй ээ. Манайх жинхэнэ оффис ширээ!
-Жинхэнэ гэхээрээ яадаг юм?
-Хоёр хүнийг даадаг.
-Аан..?!
-Захирал нарийн бичиг хоёрыг..!
 

1 comment:

Anonymous said...

2 жилийн өмөнө блогын мандан бадаралт явжөөж дөө. Амраа ах минь. Таны өгүүлэг, шогзурагнуудад 30-40 н комэнт бичдэг байж. одоо бүгд блог умшигчид фэйс рүү явчиж дээ. Таний фэйс рүү орох дуртай шөө. лайк бол хайр наргүй дарж баагөө

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates