Манай хошууч, ахмад хоёр Афганистанд очиж, энхийг сахиулах үйлсэд бүтэн жил зүтгээд буцах гэж байж. Нутгийн ёс заншлыг гаргууд сайн мэддэг болсон нь мэдээж. Нэгэн өдөр уулын замаар явж байгаад гэр бүлийн хоёрыг хараад нүдээ бүлтэртэл гайхав. Эхнэр нь нөхрөөсөө арван алхам түрүүлээд, явж байснаар барахгүй, нөхөр нь хоёрын хоёр хүнд шуудайтай юм үүрээд, хөлсөө гоожуулан амьсгаадаж явах юм гэнэ. Тэсгэлгүй хошууч нь гэр бүлийн хоёр луу очоод, нөхрөөс нь асуув.
-Танай коран сударт чинь эхнэр нь нөхрийнхөө заавал ард нь явах ёстой гэж заасан байдаг биз дээ?
-Иш, хошууч минь. Коран судрыг бичиж байх үед минажүүлсэн талбай гэж байгаагүй юм шүү дээ.
-Энэ ч яахав ийм учиртай байж. ...Бас, ачааг эхнэр чинь үүрэх үүрэгтэй биз дээ?
-Хошууч минь, таны толгой ажилладаггүй юм уу? Мина тааралдвал хамаг эд хөрөнгө минь хайран болно биз дээ?
Tuesday, November 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
hehe, sonin culture
Жендерийн асуудал бол маш хурцаар хөндөгдөж байна даа. Инээдтэй мэт боловч өрөвдөлтэй юм
Лилид:
"Соёл" гэдэг үг энд тохирохгүй байх аа.
Фрэнкд:
Чёрный юмор гэдэг төрөл л дөө. Цаанаа эмгэнэл агуулж байдаг.
Uuniig unshaad turked har huvtsastai ehnertee hamag yumaa bariulchaad nuruugaa uureed alhaj bdag ovoo nar nudend haragdah shig bolloo.
Афган эрчүүд ийм арчаагүй юм байна л даа. Монгол эрчүүд бол....
Номинговьд:
Туркүүд ч бас Коран судрыг дагадаг хүмүүс шүү дээ, хэ хэ.
Гэхдээ залуу үе нь шал өөр болж байгаа байлгүй дээ?
Мэндээд:
Хэ хэ. Бидэнд бас чамгүй их дутагдал бий шүү.
Тийм байна. Хачин их эмгэнэл, бас хэлмэгдүүлэлт! Эмэгтэй болж төрсөн хүн азгүй ч юм шиг...
Манай ангид сурдаг армен залуу хэлж байсан. "Би гэртээ юу ч хийдэггүй, эхнэр бүгдийг хийдэг" гэж, бид гайхаад яагаад гэж асуухад "Тэгэх ёстой юм" хэмээн хэнэг ч үгүй хариулж байсан санаанд буув.
Фрэнкд:
Бурангуй ёс юм аа даа. Өөр юу гэж хэлэх вэ?
oh iya jgn lupa mampir kesini ya-> Larevan Super Blog
Good readinng this post
Post a Comment