-Хэрвээ
та манайд ажилд орвол царайлаг хөөрхөн оюутан охид таныг тэсэн ядан
хүлээдэг болно! Бороотойд ч, цастайд ч хүлээнэ. Ирэхийг чинь хараад
өмнөөс чинь гүйнэ. Орхиод явах гэвэл араас чинь гүйлдэнэ!
-Паах! Үнэн биз?
-Үнэн байлгүй яах вэ!
-Зөвшөөрлөө! Би ямар ажил хийх вэ?
-Автобусны жолооч.
Монгол
жуулчид Тайландад очсон оройгоо зад найрлав. Сүүлдээ зодолдож ширээ
сандал хэмхчээд эхэлсэн тул зочид буудлын хамгаалалтынхан ирж арайхийж
унтуулав. Тас үсрээд, нам унтацгаасан болохоор шөнө цунами болохыг
мэдсэнгүй. Өглөө нэг нь сэрж өндийв.
-Пээ! Ингэтлээ зодолдсон гэж үү?
Босоод гарах гэтэл хаалга байсангүй. Сандал ширээ, ор буйдан бүгд будаа.
-Яана аа. Ийм их юмыг төлөхөд бидний мөнгө хүрдэг л байгаа даа?
Өнөөх эр хонгил руу гартал зочид буудлын зүүн жигүүр тэр чигтээ нуржээ.
-Өө зө! Бүр буудал нураачихаж! Бид өнгөрч. Харийн шоронд хатжээ!
Thursday, April 25, 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Тэгж мэдэх л улс шүү хахаха
хэхэ
Задгай тасардаг туршлагатай хүнээс гарсан яриа байна ккк
Дэндэвт:
Мэдэх биш ээ, амьдралд тохиолдсон явдал ха ха
Ууганаад:
Ха ха
Заяад:
Тэр нь хэн юм бол оо?
манай матарууд мэдэхл улсуудшуу!Дэлхийн хагасыг эзэлж явсан улсын ур сад гээдл зад кадр тасардаг матарууд..ха ха ха
Post a Comment