Thursday, March 14, 2013

Блог анх Монголд үүссэн

Блог, фэйсбүүк, твиттер бүгдээрээ анх Монголд үүссэн. Яагаад гэдгийг батлая!
Эхлээд орцны ханан дээр нэг хүү "Болороо+Ганбаа=Амьдрал" гээд бичнэ. Төдөлгүй энэ бичгийг тойруулан "Болороо шараа!", "Ганбаа, битгий горьд!", "Зайлаач, тэнэг ээ!" гээд л КОММЕНТ-ууд бичицгээнэ. Зарим нь дээрээс нь тодруулж LIKE хийнэ. Зарим нь өөр орцонд хуулж бичиж SHARE хийнэ. За тэгтэл Болороо Ганбаад гомдоно. "Нийгмийн сүлжээнд түмний нүдэнд дээр намайг шараа болголоо" гэж уурлаад, Ганбааг орцондоо оруулахгүй BLOCK хийнэ. "Орцны хана эрээчиж бузарлалаа" гэж Болороогийн ээж үглэн ханаа угааж бүх POST, COMMENT-ийг DELETE-лэнэ. Ганбааг өрөвдсөн хүүхдүүд ГРУПП үүсгэж, "Болороо Гамбаа хоёр сайхан хос" гэх зэргээр пий аардана. Ингээд бодохоор бид блог, фэйсбүүк, твиттерийг сураггүй байхад орц хонгил, хашаа саравч, парт ширээ, хөшөө дурсгал, Тайхар чулуу, хад асган дээр блогдож, фэйсбүүкдэж, твиттерддэг байжээ. 

15 comments:

Soronzon said...

Шинжлэх ухааны үндэслэлтэй, тун сайхан санал дэвжүүлжээ.
Би тэгвэл бас монголын анхны блогчдын нэг юм бна л дөө.
"Соронзон+Заяа=Хайр" хэмээсэн бичлэг маань одоо хүртэл манай байрны ханан дээр сийлээстэй байгаа.
Уг бичлэгийг маань хусаж арилгах гэж удаа дараа оролдсон, будаж шохойдсон боловч улам тодроод байдаг нь гайхалтай шүү, ккк.

Aamregled said...

Соронзонгийн бичлэг үнэхээр гайхалтай байж...
тэгээд гол нь заяа та хоёрын үр дүн яасан бэ

A.Амарсайхан said...

Чин зүрхнээсээ бичсэн болохоор арилдаггүй байх аа. Дэлгэрмаагийн асуултыг би ч асуумаар санагдчихлаа. Заяа та хоёр нээрээ яасан бэ?

Номинговь said...

kkk за би ч ханан дээр блогддоггүй байсиймаа харин блогдсон нэгнийг нь блоколж л явсан байх хихих

Frank said...

Зохиогчийн эрхийн талаар эртхэн хөөцөлдөж, ЮНЕСКО-н өвд бүртгүүлбэл яасан юм бэ таминь ээ?

A.Амарсайхан said...

Номинговьд:
Тэр сайхан хүний үр сэтгэл зүрхээ илчилж байхад, блоколж байдаг. Мэдрэмж О окин бэ?

Фрэнкд:
Харин тийм ээ. Хөөцөлдөх хэрэгтэй байна аа

Soronzon said...

"5б-гийн тэнэг. Дахиж ингэж бичвэл аав ээжид чинь хэлнэ шүү" гэснээр анхны хайр минь конец...
Олон жил өнгөрсөн хэдий ч одоо хүртэл зүүд нойрны минь дотор үзэгдээд байдаг миний ЗАЯА хаа явдаг юм бол доо, хөөрхий.

Дэндэв said...

Энэ ч үнэн шүү. 3-р ангиасаа л хана туурган дээр блогорч явлаа хаха

A.Амарсайхан said...

Соронзонд:
Ха ха. Анхны хайрууд ингэж төгсөх нь элбэг шүү. Хаана яваа бол доо?

Дэндэвт:
Гуравдугаар ангиасаа хайр арай ч бичээгүй байлгүй. Тавд ороод л эхэлсэн болов уу?

Дэндэв said...

Би хайрын тухай биш бусдыг заналхийлсэн утгатай юм бичиж байсан юм хахаха. "Билгээ, чамайг ална даа" гэж бичээд дараа нь ахад нь алуулангаа алдаж билээ хаха

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Амьд үлдсэн нь их юм даа

Burnak said...

Би ч бас 5 дугаар ангидаа байхдаа гудамжныхаа нэг эмэгтэй хүүхдийг хулгайч гээд төмөр хаалган дээр нь шохойгоор биччихсэн чинь мэдчихээд аавыгаа дагуулаад ирсэн. Аав нь аймаар том дуугаар "чи миний охиныг хулгайч гэсэн байна, юу хулгайлсан юм, хэл одоо, буцааж өгүүлнэ, гэр бүлийн нэр төрөө сэргээлгэнэ" гээд сүйд болсон. Би айсандаа уйлах шахсан, тэгээд ээрч муурч байгаад "танай охин миний зүрхийг хулгайлсан" гэж хэлэхэд аав нь над руу нэг хараад охин руугаа нэг харснаа охиноо орхиод ганцаараа түрүүлээд цаашаа хараад алхаад явчихсан юмдаг. Тэр охины ичиж байгааг. Чи ямар тэнэг юм гэчихээд гүйгээд явчихсан. Ахлах ангид орсон хойноо гудамжинд таарахаар над руу хараад нэг их гоё инээгээд өнгөрдөгсөн. Одоо хаана ч яваа юм, бүү мэд.

A.Амарсайхан said...

Бурнакт:
5 дугаар ангид байсан гэхэд үнэн зоригтой, бас ухаантай хариулт хэлжээ. Хэ хэ. Аав бас ухаантай

ZAYA said...

Соронзонд: ЗАЯА энд байнаа, ккк

Anonymous said...

Хай, яг үнэн. Нээрээ л Монголд үүссэн юм байна шүү. Хэ хэ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates