Их сургуулийн хичээл. Аргаа барсан багш оюутнууддаа хандан хэлж байна гэнэ.
-Хөөе тэр, арын ширээнийхээн! Та хэд битгий шуугилдаад бай. Дунд хэрд суугаад мушгиж байгаа таван гар шигээ чимээгүй суу. Тэгэхгүй бол урд эгнээнд унтаж байгаа хэдийгээ сэрээчих гээд байна.
Өглөөний дасгал хийдэг хүмүүсийн үхэл зуу дахин бага гэсэн судалгааг нэгэн судлаач гаргажээ. Яагаад гэж түүнээс асуув.
-Яагаад гэвэл дасгал хийдэг хүмүүсийн тоо дасгал хийдэггүй хүмүүсээс зуу дахин бага байгаа учраас гэж тэр хариулжээ.
-Хөөе тэр, арын ширээнийхээн! Та хэд битгий шуугилдаад бай. Дунд хэрд суугаад мушгиж байгаа таван гар шигээ чимээгүй суу. Тэгэхгүй бол урд эгнээнд унтаж байгаа хэдийгээ сэрээчих гээд байна.
Өглөөний дасгал хийдэг хүмүүсийн үхэл зуу дахин бага гэсэн судалгааг нэгэн судлаач гаргажээ. Яагаад гэж түүнээс асуув.
-Яагаад гэвэл дасгал хийдэг хүмүүсийн тоо дасгал хийдэггүй хүмүүсээс зуу дахин бага байгаа учраас гэж тэр хариулжээ.
16 comments:
Ene ekhniikh ny onigoo bish bolson yavdal baina sh Dee
Болсон явдал, онигоо хоёр нэг мөнгөний хоёр тал гэж би боддог.
Манай охин багадаа том эгчийнд өнждөг байсан юм. Нэг өдөр чихрийн мөнгөлөг цаас барьчихсан "мөнгөн шүд хийлгэх хүн байна уу, мөнгөн шүд хийлгэх хүн байна уу" гээд асуугаад яваад байж. Хэн ч тоохгүй байж гэнэ. Тэгсэн манай эгч өрөвдөөд "за, эмээ нь хийлгэе" гэж дээ. Манай охин "шүдтэй хүн байна уу, шүдтэй хүн байна уу" гээд асуугаад эхэлсэн гэдэг /Манай эгч 50 гарсан, үүдэн шүднүүд нь бүрэн биш байж л дээ/.
Эгч ч гомдоод бөөн юм болж гэнэ. Тэгээд нилээн байж байтал манай охин дахиад "мөнгөн шүд хийлгэх хүн байна уу, шүдтэй ч байж болно, шүдгүй ч байж болно" гээд асуугаад эхэлсэн гэдэг.
Энэ бол болсон явдал гэхдээ л бас онигоо болгоод яриад байж болохоор зүйл.
urd egneeniihniig hurhiruulchaal, bagsh guai haana ni yu hiigeed yavsiin bulaa hehehe..
Бүгд чимээгүй болчихвол багшийн нойр хүрнэ ш дээ.
Жагдагт:
Тийм би нэг багшийн хичээлийг нууц камер тавиад сэм ажигласан юм.
Бурнакт:
Хөөрхий эмээг доош нь хийсэн байна шүү. Буйланд нь шүд хийгээд л өгчихгүй.
Гэгээнд:
Багш 5 гарын муушигны данс хөтөлж хэдэн цаас тоншчих санаатай сууж байгаа юм л даа. Бас тэгээд анги нь сургуулийнх болохоор галын мөнгөө авч Сургалтын албанд тушаана.
Заяад:
Багш нарын эрүү ам нь үргэлж ажиллаж байдаг учраас нойр нь хүрэх зав гардаггүй юм дөө.
Хэхэ хөгжилтэй багш вээ.
хэхэ... багш нь аргаа ядахдаа тэгдэг болоо биз одоо
Hehe oyutan baihdaa ariin egneend l suuj untaj baisnaas urd egneend untaj bgaagui yum baina. Odoo uyed iim bolsiim baih daa gej gaihav :))
Болсон хошин явдал бичиж байгаа юм биз дээ. Манай нэг таньдаг охины анги дээр нэг англи багш ирж гэнэ л дээ. Тэгээд манай нөхөрөөс Do you speak english? гэж гэнэ. Манай нөхөр ч яахав Oh, yes, yes гэж гэнэ. Нөгөө багш ч өмнөөс нь олон юм ярьж гэнэ. Тэгсэн урдаас нь толгойгоо сэгсрэнгээ I dont know.
16-17 жилийн өмнө мань яг ийм багш болж эхлэнгээ өөр ажилд урваад алга болчихсон байхгүй юу ... тэрнийгээ санаад "болсон явдлыг хэн нь очоод амараад ярьчихваа" хэмээн бодсон юм.
Төгөлдөрт:
Бүүр уур нь барагдаад, аргаа барсан хэрэг л дээ хөөрхий. Хичээл дээр нь оюутнууд унтчихдаг, өөрсдийгөө багш гээд бодчихсон л болохоос багш биш хүмүүс олон шүү дээ
Зоригтод:
Багшид өөрт нь их асуудал байгаа юм аа
Номинговьд:
Одооны хүүхдүүд чөлөөтэй болсоон
Анонимд:
Над шиг л юм болж
Жагдагт:
Ер нь анги руу яваад ороход хүүхдүүдийн нүд сэргээд л, багш юу хэлэх болоо гэж угтаж байвал чи өөрийгөө багш гэж бодох нь зөв юм шиг ээ
Манай ангид нэг хамгийн урд суудаг нэг залуу байдаг байлаа. Сайндаа ч биш хараа муутай болохоор урд сууна. бас сонсгол муу болохоор чихэндээ сонсголын апараттай суудаг юм. Тэгсэн нэг хөгшин багшийн хичээл дээр хойгуур суусан хэдэн нөхөд шуугилдаад,тэгсэн багш ууралж дуугүй болгох гэж элдвээр загнаж үзээд дийлэхгүй болохоор нь урд суудаг нөгөө залууд - ядаж байхад чи урдаас харж суучаал эпээм сонсоод байхдаа яадын гэж ирээл загнадийн. тэгсэн бүгд нрх хийтэл инээлдэж билээ.
chinsee-d наадах чинь бас ч хөөрхөн онигоо болсон байна даа :D
Чинсээд:
Хэ хэ. Хөөрхий гомдсон байх даа.
Оюунаад:
Харин тийм байна. Багш хөөрхөн факталж дээ
харин тэгсэн байх. Нүүрэн дээрээ инэмсэглэж байсан хэдий ч дотроо гомдолтой л байсан бх
сүүлийн тэр судлаач их таалагдав, иймэрхүү судлаачид их л байдаг бололтой хэхэ, зөндөө олон судалгааны төв байдаг биз дээ
Post a Comment