Thursday, July 23, 2009

"Хэцүү анги"-ийн гэрэл зургуудаас

За энэ чинь, блогтоо юм бичихээ байгаад удлаа. Уучлаарай. "Хэцүү анги" гэж нэг хүү маань мэндлэх гээд эцэг нь ихэд ажилтай, аахилж байна. Өдөр шөнөгүй зохиолоо бичиж байна.
Юу хийгээд шог өгүүллэгээ бичихээ байчихав гэж загнах байх гээд, фото зургаар тайлангаа тавихаар шийдлээ. Мартсанаас Ардын хувьсгалын түүхт ойн мэнд хүргэе. Нэг мэдсэн наадам өнгөрчихөж.
Зураг 1. Киноны маань анхны "мотор" командыг МҮОНТВР-гийн ерөнхий захирал М.Наранбаатар өгсөн юм
Зураг 2. Киноны Ерөнхий продюссерээр МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь ажиллаж байна

Зураг 3. Ерөнхий найруулагч Л.Ариунжаргал

Зураг 4. Шог зураач Ц.Байды ах маань, бас уран бүтээлийн анд зохиолч сэтгүүлч Б.Галаарид нар. Зайсан толгойд сэрчим өргөсөн болой

Зураг 5. Хэцүү ангийн хүүхдүүд


Зураг 6. Энэ нүдэндээ шилтэй нүүрэндээ галтай хүү чинь киноны зохиолч


Зураг 7. Зураглаач Нямсүх. Цаад талд нь байгаа цоглог бүсгүйчүүд бол найруулагч Ариунжаргал, Киноны санааг анх гаргасан найруулагч Л.Навчаа, МҮОНТВ-ийн хүүхдийн редакцийн ерөнхий редактор Эрдэнэцэцэг нар болой

Зураг 8. Гол дүр багш Сүнжид хүүхдүүдтэйгээ. Жүжигчин Сарангэрэл тоглож байгаа

Зураг 9. Энэ цагаан самбар барьсан бүсгүй бол Мөөгий, мундаг ажилсаг хүн дээ

Saturday, July 18, 2009

Халуун зунаар шинэ жилийн онигоо

-Хөөе цасан охион, чи яагаад мөөмөө гаргачихаад алхаад байна аа?
-Өвлийн өвөө сахлаа хаячихсан юм аа.
-Цээж нүцгэн явахад сахал ямар хамаа байна аа?
-Анхаарал сарниулж байгаа юм. Хүмүүс өвлийн өвөөг сахалгүй явааг мэдчих гээд байна шүү дээ!
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates