Wednesday, October 29, 2008

Сүхийн хөшөөг шинэчлэх төсөл

28 comments:

Anonymous said...

хаха зөв хөө. харин тойроод санаачлагчид нь байвал яасын?

sanakae said...

Хэхэ манай Амараа ахыг энэ ямаатай төсөл дургүйг нь нэг мөсөн хүргэжээ дээ.

A.Амарсайхан said...

Орг-д:
Чи зөв хэллээ. Тойрсон ямаанууд нь засгийн газрын гишүүн ухнууд байгаа юм.

Санакаед:
Өөрийгөө ямаанаас дор эрхтэй гээд бодохоор уур хүрээд байх юм. Би улсаас таван мянга бүү хэл, таван зуун төгрөг ч авч чадахгүй шүү дээ. Улсын халааснаас таван зуун төгрөг авчихвал, намайг шууд луйварчин гээд л шоронд хийчих байх өө.

Arsun said...

Ямаа ямбблах цагаа, хэхэ.

Anonymous said...

yaadgiin mongold xun n unelegdeddgui yum aa gexed mal n unelegdeg l dee hahahaha

ern durakuudiig bugdiing n shorond xiij xayachaad manai 76 yamaagaa mallaal amar taivan amidraxgui yu doo

meesh said...

Зураг янзтай болж асуудлыг яг хөндсөн
лайтай зураг болжээ....

A.Амарсайхан said...

Арсунд:
Ямаа ямбалах цагаар хэмээх роман туурвия байз.

Анонимд:
Мэргэн санаа байна.

Мийшд:
Лайтай сэтгэгдэл болжээ.

Anonymous said...

Eedee ene l jinxene yojlol doo. Goy boljee xo

Жаагий said...

Ямаа од болох цаг төрийн үймээн гэж

A.Амарсайхан said...

Батзоригт:
Их баярлалаа.

Жаагийд:
Уг нь Сүхбаатар ах дээр ямаа цоройсон байдалтай зурах гэснээ, арай ч дэндэнэ гэж бодоод оо.

Anonymous said...

Одоо удахгүй ямааны хөшөө барих хөдөлгөөн өрнөх байхаа...хүнээс илүү хүндтэй амьтан чинь тэгэхээс яахуу дээ

Anonymous said...

ГАХ ГАХ ГАХХ

A.Амарсайхан said...

Алтарганад:
Би харин, төсөл оруулаад УИХ-аар гүйгээд байгаа. Сүхийн хөшөө өөрчилж босгох гээд.

Тарчлаанд:
ГИХ.

Anonymous said...

Ямаа Сүх 2-н байрыг солих ч байсан юм уу :p

Javkhlan said...

haha tasratsan asartsan.

Оюунбодол said...

hahaha. yostoi goy bolj .. Suhiin gart yamaa samnadag nooluurnii sam bariulchihgui yu, hehe. (neeree gar n hooson bdag biluu.)

Idea said...

Хүнийхээ сексийг дэмжихгүй байж ухныхыг дэмжээд байхым даа гээл эротик өнгө аяс оруулаад байвал яахуу. Өнөөдөр бас бод малын хүзүүнд чипс зүүх хууль баталсан. Малд ээлтэй парламент аа гэж.

A.Амарсайхан said...

Амгаад:
Тэгэхээр Сүхийн оронд УИХ-ын хэн нэгнийг зурах болчихно. УИХ-ын хэн нэгнийг зурахаар, Сүхийн хөшөө гэж мэдэгдэхгүй болчих гээд ээ.

Жавхланд:
Гинжийг нь тасархай зурсан юм аа. Хүмүүс тасарсан гэж дуу алдаг гээд.

Оюунбодолд:
Сэлэмнийхээ оронд сам зүүчихсэн байгаа. Түүнийг харахын тулд цаад талд нь гарч харах хэрэгтэй.

Айдаад:
Малнууд ороод ирсэн болохоор мал мал гээд л үхэлдээд байгаа юм болов уу, гэж бодоод байгаа.

3apaa said...

Нэгнийгээ юм хийх гэхээр битий ингэж байлдаа та гсн:P Өө сорри "нэгнийгээ" гэж хэлдэг их буруутсан байна.

Харин энэ хуулиудыг нь зөв талаас нь харж үзэж байгаад хэдэн цаастай болчихмоор санаа байна. Ямааны дах нөмөрч малгайдаа эвэр хатгачихаад майлаад явбал хэдэн мөнгөтэй болчих боломж үүсээд байгаам биш үү? Аа бас болохгүйм байна. Хүзүүнд чип зүүнэ гээд 3 миллиард төгрөг төсөвлөчихсөншт нээрээ.

A.Амарсайхан said...

Зараад:
Ямаа мөн гэж гүрийсээр байгаад, чип зүүлгэчих л дээ.

Anonymous said...

Ene yamaanii tusul ch yostoi olon hunii durguig hurgej bnaa da. hehe.

A.Амарсайхан said...

Цолмонд:
Хүмүүсийн дургүйг хүргээд, ямаанууд өөрсдөө болохоор дуртай байгаа юм билээ. Ялангуяа УИХ-ын ямаанууд бол бүр их дуртай байгаа гэсэн.

Friska said...

хэхэ.
Амраа ах би шал далий юм асуучих уу, та аватор дээрх зурган дээрээ Чулуутын хавцалын тэнд зогсжээн уу:D

Anonymous said...

Эх хэл дээрээ ном уншаарай!

http://mongol-sudar.blogspot.com/

A.Амарсайхан said...

Фрискад:
Тийм ээ. Тосонцэнгэлийн УЦС-ын тухай баримтат кино хийхээр явж байх замдаа Чулуутын голын хавцал, Эуун салаа модон дээр зогсож, үдлээд цааш хөдөлсөн юм аа. "Тэрхийн цагаан нуур"-ын Заяа бас "та манай нутгаар гоёсон байна" гэсэн. Би монгол хүн монголынхоо нутгаар л гоёж байна гэж хариулсан.
Ээж Хайрхан, Хүнхэр гээд Говь-Алтайн сайхан газруудад татуулсан патиарууд бий л дээ. 6-7 жилийн өмнөх болохоор би хэтэрхий залуу харагдаад, бөөн носталги төрүүлээд байдаг юм аа.

Анонимд:
Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу та төлбөрөө Зөв банк, Хас банкны 24004648 тоот дансанд шилжүүлнэ үү?
Шилжүүлэхгүй бол хуулийн хариуцлагад татахаа мэдэгдэх ажааму.

Ха ха, тоглосон юм аа.

Anonymous said...

Хиа хиа
Ах яагад Банжиг дахь блогоо орхичив.
Танд загвар бэлдээд сүйд болж байсан алга болчихийн. хэ эх

A.Амарсайхан said...

Бэтмэнд:
Хоёр блог зэрэг явуулж амжихгүй болоод түр хаачихаад байна аа. Гэхдээ энэ блогоороо дамжуулаад банжиг, гого, блог мн тэй байнга холбоотой байна аа. Холбоосуудаа өргөжүүлж, банжиг руу, гого руу их хандаж байгаа.

Наранбаяр said...

Hehehe

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates